Салбар компаниуд

      Эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэхийн ялдамд хурдацтай хөгжиж буй мэдээ мэдээллийн зах зээлд дэлхийн жишгийг даган тус медиа группийг үүсгэн, хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслийг эгнээндээ нэгтгэсэн, "Баялаг бүтээгчдийг дэмжинэ” уриатай "Масс эженси групп” ХХК нь найман жилийн туршлага дээрээ тулгуурлан бизнесийн таатай орчинд үйл ажиллагаа явуулж байгаагаа дуулгахад таатай байна.

     Техник технологийн дэвшил ,шинжлэх ухааны ололт амжилт нь сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн зах зээлд өрсөлдөх давуу тал болж байна. Тиймээс бид медиа группийнхээ бүхий л салбар нэгжийн технологийг цаг үргэлж шинэчлэн ажиллаж байна. Энэ нь радио сонсогч, телевиз үзэгч, цахим ертөнц, сэтгүүлийн хэвлэлт гээд бүхий л тал дээр хэрэглэгчдээ дээдэлж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн ажиллаж байгаагийн нэг илрэл нь Монголын хэвлэлийн хүрээлэнгийн судалгаа, Максима судалгааны төвийн рейтинг харуулж байна.

     Монголын медиа зах зээл дээрх албан ёсны, технологийн өндөр шаардлага хангасан контентыг тухайн зохиогч, бүтээгч байгууллага болоод Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газартай хамтран оюуны өмчийн тухай хуулийг дээдлэн, албан ёсны онцгой эрхтэйгээр үзэгч, уншигч, сонсогчиддоо хүргэхийг зорин ажиллаж байгаа нь манай медиа группийн нэн тэргүүний зорилт юм.

 Дэлгэрэнгүй...

 


Мэндчилгээ
Группийн тухай видео танилцуулга
“МАСС АГЕНТЛАГ”
Монгол улс, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 2-р хороо Энхтайваны өргөн чөлөө Гранд плаза цогцолбор 9 давхар

И-мэйл
info@massagency.mn

Харилцах утас
70104488 99087333
Холбоо барих