Радиогийн товч танилцуулга
"Мэдээллийн авто радио 105.5” радио анх 1997 онд INFO радио нэртэй байгуулагдаж байсан. 2013 оны 05 -р сарын 1-ээс эхлэн "Мэдээллийн авто радио 105.5” нэрээр Монгол улсын Замын цагдаагийн газартай хамтран нийтийн дууны радио болж төрөлжин эфирээ цацаж байна. Манай радио 24 цагийн турш эфирээ явуулдаг.

 

 

    Авто радио 105,5 нь Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах ФИФА 2014 тэмцээнийг албан ёсны онцгой эрхтэйгээр Монголд анх удаа амжилттайгаар шууд дамжуулан сонсогчиддоо хүргэсэн юм.


Компанийн тухайн зах зээлд эзлэх байр суурь
Мэдээллийн авто 105.5 ФМ-ийн хувьд нийтийн дууны радио дундаа шинээр хүч түрэн гарч ирж байгаа нь өдрөөс өдөрт энэ радиог зорин ирэх сонсогч, захиалагчдын тооны өсөлтөөс болон орлого ашгаас харах боломжтой.
Бидний баримталдаг бодлого
  • Үнэн бодитой, шуурхай, хүртээмжтэй, тэнцвэртэй байх зарчмыг баримтлах
  • Нийгмийн хариуцлагаа ухамсарлан эмзэг бүлгийн иргэддээ тусламжийн гараа сунгаж сайн үйлсийн аянуудыг санаачлан, тогтмол зохион байгуулах
  • Олон нийтийн эрэлт хэрэгцээнд нийцсэн оюунлаг нэвтрүүлгүүд бэлтгэн цацах

 

Нэвтрүүлгийн нэр

Нэвтрүүлгийн хамтран оролцогч

1

Авто шоу нэвтрүүлэг

Замын цагдаагийн газар

2

Гарц хуулийн цаг нэвтрүүлэг

Хууль сахиулах их сургууль

3

Жолоочийн цаг нэвтрүүлэг

Монгол Хьюндай