Радиогийн товч танилцуулга
ЧУГУ ХХК-ийн дэргэдэх "Их монгол фм - 99.7” радио нь анх 2007 оны 2 сард байгуулагдаж 2007 оны 4-р сарын 1-нд албан ёсны анхны эфирээ цацаж байсан бол өдгөө 7 жилийн ойтойгоо золгож байна. Манай радио 24 цагаар хөтөлбөртэй залуусын радио юм. 
Компанийн тухайн зах зээлд эзлэх байр суурь
        Их монгол фм - 99.7 радио нь 2009, 2010, 2011, 2012 оны Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн судалгаагаар тэргүүлэх 3 радиод багтаж, нэгдсэн дүнгээр шилдэгийн шилдгээр шалгарсан. Мөн 2012 онд Үндэсний шилдэг радиогоор өргөмжлөгдсөн юм.
        Тус байгууллагын дотоод бодоод болон гадаад үйл ажиллагаанаас дурдвал:
Их монгол ФМ - 99.7 радио нь жил бүр уламжлал болгон сайн үйлсийн аян зохион байгуулж ирсэн. Тухайлбал олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйг гэр оронтой болгож өгөх, асрамжаас гарсан нэг айлын 3 хүүхдэд гэр орон бэлэглэх, сурлага урлагаараа манлайлагч шилдэг хүүхдийг гадаадад 4 жил үнэ төлбөргүй сурах эрх, хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт "Хүслийн 10000 бөмбөлөг" хөөргөх зэрэг олон үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсаар ирсэн.

 
        Мөн Их Монгол ФМ - 99.7 нь Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах "FIFA - 2014" хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг албан ёсны онцгой эрхтэйгээр Монголд анх удаа амжилттайгаар шууд дамжуулан сонсогчиддоо хүргэсэн юм. Бид жил бүр Улсын Баяр наадмыг хөтөлбөрийн дагуу сонсогчиддоо шууд дамжуулан хүргэдэг бөгөөд онцлох үйл явдлыг цаг алдалгүй шуурхай хүргэж ажилладагаараа бусдаасаа онцлог юм.
 
Бидний баримталдаг бодлого
  • Үнэн бодитой, шуурхай, хүртээмжтэй, тэнцвэртэй байх зарчмыг баримтлах
  • Нийгмийн хариуцлагаа ухамсарлан эмзэг бүлгийн иргэддээ тусламжийн гараа сунгаж сайн үйлсийн аянуудыг санаачлан, тогтмол зохион байгуулах
  • Олон нийтийн эрэлт хэрэгцээнд нийцсэн оюунлаг нэвтрүүлгүүд бэлтгэн цацах