Мэндчилгээ
      Эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэхийн ялдамд хурдацтай хөгжиж буй мэдээ мэдээллийн зах зээлд дэлхийн жишгийг даган тус медиа группийг үүсгэн, хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслийг эгнээндээ нэгтгэсэн, "Баялаг бүтээгчдийг дэмжинэ” уриатай "Масс эженси групп” ХХК нь найман жилийн туршлага дээрээ тулгуурлан бизнесийн таатай орчинд үйл ажиллагаа явуулж байгаагаа дуулгахад таатай байна.

 

     Техник технологийн дэвшил , шинжлэх ухааны ололт амжилт нь сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн зах зээлд өрсөлдөх давуу тал болж байна. Тиймээс бид медиа группийнхээ бүхий л салбар нэгжийн технологийг цаг үргэлж шинэчлэн ажиллаж байна. Энэ нь радио сонсогч, телевиз үзэгч, цахим ертөнц, сэтгүүлийн хэвлэлт гээд бүхий л тал дээр хэрэглэгчидээ дээдэлж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн ажиллаж байгаагийн нэг илрэл нь Монголын хэвлэлийн хүрээлэнгийн судалгаа, Максима судалгааны төвийн рейтинг харуулж байна.

     Монголын медиа зах зээл дээрх албан ёсны, технологийн өндөр шаардлага хангасан контентыг тухайн зохиогч, бүтээгч байгууллага болоод Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газартай хамтран оюуны өмчийн тухай хуулийг дээдлэн, албан ёсны онцгой эрхтэйгээр үзэгч, уншигч, сонсогчиддоо хүргэхийг зорин ажиллаж байгаа нь манай медиа группийн нэн тэргүүний зорилт юм.

     Монголын хэвлэл мэдээллийн түүхэнд өрсөлдөөнийг бий болгож өргөн нэвтрүүлгийн телевиз, кабелийн төрөлжсөн суваг, сонин сэтгүүл, фм радио, цахим хуудас бүхий тус тусын чиглэлтэй бие даасан групп компани болон өргөжин тэлсээр байна.

      Бид дэлхийд нэр нь танигдаж, сайшаагдсан томоохон компаниудтай хамтран ажилладаг нь Манай компанийн үйл ажиллагааны цар хүрээ, гаргасан ололт амжилт бүхэн чадварлаг ажилтнуудын маань хөдөлмөр хичээл зүтгэл төдийгүй, манай үзэгчид болон харилцагч нэг бүрийн сэтгэлийн дэмжлэг гэдгийг хэлэхэд таатай байна.

     Бидний үйл ажиллагааг үргэлж дэмжин ажилладаг эрхэм харилцагч түншүүд, хэрэглэгч та бүхэнд чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье!


Top