“Улаанбаатар түншлэл-2014” үргэлжилж байна

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран зохион байгуулж буй "Улаанбаатар түншлэл-2014” олон улсын намрын үзэсгэлэн яармаг хоёр дахь өдрөө зохион байгуулагдаж байна.

 "Улаанбаатар түншлэл-2014” олон улсын намрын үзэсгэлэн яармагийг энэ сарын 11-15-ны хооронд "Мишээл ЭКСПО” төвд үргэлжлэх юм.

"Улаанбаатар түншлэл-2014” олон улсын намрын үзэсгэлэн яармагийг энэ сарын 11-15-ны хооронд "Мишээл ЭКСПО” төвд үргэлжлэх юм.

Тус үзэсгэлэн нь хүнсний шилдгийг шалгаруулах , дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчилах, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, түншийн харилцаа холбоо тогтооход тус дөхөм үзүүлэхэд оршиж байгаа юм.

Энэхүү олон улсын үзэсгэлэнгийн мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр "Mass agency” групп оролцож байгаа бөгөөд энэ жилийн гол онцлох бүтээгдэхүүн болох "Ноён пицца сэт” –ээр хэрэглэгчиддээ бэлэг барьж байна.

Хэвлэлийн ерөнхий ивээн тэтгэгчээр "Mass agency” групп оролцож байгаа бөгөөд энэ жилийн гол онцлох бүтээгдэхүүн болох "Ноён пицца сэт” –ээр хэрэглэгчиддээ бэлэг барьж байна.

 

"Ноён пицца ХХК”-ийн ерөнхий  менежер Э.Түмэнжаргал

-Энэ жилийн давуу тал  юу байна вэ?

-Манай "Ноён пицца” брэнд нь өнөөдрийн энэхүү үзэсгэлэнд дөрөвдэх жилдээ оролцож байна. Жил бүр оролцохдоо өөрсдийн бүтээгдэхүүний амталгаат худалдааг танилцуулдаг байсан.

Харин энэ жилийн онцлог гэвэл шинэ "Ноён сэт” багцын бүтээгдэхүүнээрээ оролцож байна. Мөн энэ зохион байгуулагдах хугацаанд үзэсгэлэнд орж буй байгууллагууд болон үзэсгэлэнг зорьж ирж байгаа зочиддоо гэнэтийн бэлэг бэлдсэн байгаа. Тийм учраас энэхүү үзэсгэлэнг зорьж ирэн "Ноён сэт" бүтээгдэхүүнийг амтлан бэлдсэн гэнэтийн бэлгийг сонирхоорой гэж хэлмээр байна.

Энэ жилийн онцлог гэвэл шинэ "Ноён сэт” багцын бүтээгдэхүүнээрээ оролцож байна.






 











Previous Next
Top