"Масс Эженси" группийн хамт олон Хонгконг-Макао руу хүлгийн жолоо заллаа

"Масс Эженси” группийн хамт олон Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад  HD форматаар анх удаа амжилттай дамжуулсан билээ. Дэлхийн хэмжээний арга хэмжээг хэрэгжүүлэх төслийн хүрээнд бүтээлч, идэвхи санаачлагатай ажилласан 25 ажилтныг Хонгконг-Макао чиглэлийн таван өдөр, дөрвөн шөнийн гадаад аялалд явах эрхийн бичгээр шагнасан юм.  Түүнээс гадна том төслийг амжилттай хэрэгжүүлсэн хамт олны аялал Хонгконг-Макаогоор дуусахгүй Бээжинд 25 ажилтан, эх орныхоо үзэсгэлэнт газраар аялах билээ. 


Previous Next
Top