MASS.MN

 

 

Монголын үндэсний мэдээллийн mass.mn сайт нь "Түрүүлж мэдээлнэ” уриатайгаар дөрөв дэх засаглалын үүргээ нэр төртэй биелүүлж нийгэм, улс төр, эдийн засаг, хууль эрх зүй, соёл урлаг, спорт, техник технологи гээд салбар бүрийн онцлох үйл явдлын мэдээ, мэдээлэл, тойм, нийтлэл, ярилцлага, зорилтот бүхий булангуудад сонирхолтой мэдээллийг уншигчдад хүргэдэг үндэсний нөлөө бүхий сайтуудын нэг билээ.


Манай сайт Бразил улсад болсон Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд анх удаа цахим ертөнцөөр шууд дамжуулан үзүүлсэн. Мөн ОХУ-ын Челябинск хотод болсон жүдо бөхийн ДАШТ-ийг техник технологийн өндөр түвшинд шууд дамжуулан цахим ертөнцийн салбарт тэргүүлэгчийн байр суурьтайгаар ажиллаж байна.

 

 

Бидний хичээл зүтгэлийг үнэлэн ICT Expo-2014 үзэсгэлэнгийн үеэр ICT-awards номинаци - Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн шилдэг сайтаар шалгарсан амжилттайгаар ажиллаж байна.

 

Цахим мэдээллийн давуу талыг хүн бүр мэдэрсээр байгаа өнөө үед мэдээ мэдээллийг шуурхай хүргэж, мэдээллийн их урсгалд та хөл нийлүүлэн алхах боломжтой. Түүнээс гадна таны санал болгосон болон уншигчдын хүссэн мэдээлэл архивт хадгалагдаж, сар өдөр, он цаг урсан өнгөрсөн ч олон нийт үзсээр л байх болно.

 

MASS.MN сайтын мэргэжлийн дадлага туршлагатай хамт олон мэдээ, мэдээллийг шуурхай, үнэн зөв, бодитойгоор хүргэхээс гадна сурталчилгааг өнгө, дизайны цогц шийдлээр гүйцэтгэж, маркетинг харилцааны туршлагатай мэргэжилтнүүд танд хамгийн ашигтай, оновчтой байрлалыг санал болгон зөвлөж, харилцан ашигтай хамтран ажиллана.


MASS.MN сайт нь бүхий л төрлийн мэдээ мэдээллийг "Түрүүлж мэдээлнэ” уриандаа нийцүүлэн анхдагч байхын төлөө идэвхийлж, зөвхөн мэдээ, мэдээллээр зогсохгүй олон төрлийн дэвшилтэт үйлчилгээнүүдийг өөрийн сайтын үйл ажиллагаанд нэвтрүүлж, "Шилдгийн шилдэг мэдээллийн сайт” болох зорилт тавин ажиллаж байна.

 



Previous Next
Top