Компанийн танилцуулга

        "Тод харуулна...” уриатай ETV HD телевиз нь 2010 оны 7-р сарын 9-нд албан ёсны нээлтээ хийснээр өнөөг хүртэл 24 цагийн туршид телевиз үзэгчдэд хүрч үйл ажиллагаагаа явуулж  байна.


      Монголын "ТОП-5” телевизийн нэгд зүй ёсоор багтаж, өөрийн гэсэн шинэ өнгө төрхийг тодоор харуулж, Монголын №1 "ETV Sport” баг, үзэгчдийг байлдан дагуулж, үргэлж анхаарлын төвд байдаг "Кино, контентын алба”, Нийгэм, Улс төрийн бүхий л асуудлыг хурцаар шүүмжилж, өнөө цагийн Монголын чадварлаг мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлснээр ард түмний дуу хоолой болсон "ETV News” мэдээний алба, Нийтлэл нэвтрүүлгээрээ Монголын хэвлэл мэдээллийн зах зээлд өдрөөс өдөрт хүрээгээ тэлж буй мэргэжлийн хүчирхэг багтай мэдээллийн хэрэгсэл юм.


ETV HD телевиз нь:

  • Тамгын газар
  • Хүний нөөцийн газар
  • Маркетингийн газар гэсэн үндсэн 3 захиргаатай
    • Программын алба,
    • Уран бүтээлийн алба,
    • Мэдээний алба,
    • Зураглаачийн алба,
    • Инженер техникийн алба,
    • Кино, контентийн алба,
    • Спортын алба гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.


 

      Бүх төрлийн мэдээ мэдээлэл, сурвалжлагыг газар дээрээс нь сурвалжлах, дотоодын болон дэлхийн шилдэг уран сайхны, баримтат киног мэргэжлийн өндөр төвшинд хөрвүүлэн гаргах, ярилцлагын болон асуудал дэвшүүлсэн цаг үеийн нэвтрүүлгүүд, танин мэдэхүйн болон цэнгээнт шоу хөтөлбөрүүдийг дуу дүрсний өндөр чанартайгаар үзэгч олонд хүргэх нь хуулиа дээдэлсэн, үзэгч түмнээ хүндэтгэсэн тус телевизийн баримталж буй бодлого юм. ETV HD телевиз нь байгуулагдсан цагаасаа хойш гурван жилийн дотор буюу 2013 оны 7-р сарын 18-ны өдөр орон нутагт агаараар эфирээ цацах, өргөн нэвтрүүлгийн зургаан телевизийн нэг болж, өнөөдрийн байдлаар агаараар цацаж байгаа телевизүүдээс HD форматаар цацаж байгаа цорын ганц телевиз гэдгээрээ давуу талтай.


 


         



 


Previous Next
Top