Info TV
       "БЕСТ ИНФО МЕДИА" компаниас эрхлэн гаргадаг үндэсний шилдэг "ИНФО ТВ” сэтгүүл 2009 оны 01-р сараас эхлэн долоо хоног тутам тасралтгүй хэвлэгдэн уншигч түмний гар дээр очиж байна. Монголын сэтгүүлийн зах зээлд уншигч захиалагчийн тоо, нийт хүртээмжээрээ тэргүүлж байгаа "ИНФО ТВ” сэтгүүл нь хэрэгцээт мэдээллийг цогц байдлаар багцлан хүргэж, хэвлэл мэдээллийн бие даасан хүчирхэг хэрэгсэл болж чаджээ.


 

 

      "ИНФО ТВ” сэтгүүл нь Монголын телевизүүдийн 7 хоногийн хөтөлбөрийг гаргахын зэрэгцээ цаг үеийн мэдээ мэдээлэл, амралт чөлөөт цаг, танин мэдэхүйд зориулсан нийтлэл, эрүүл мэнд, гоо сайхан, ахуйн болон сэтгэлзүйн зөвлөгөө, мэдлэг оюунаа сорих үгийн сүлжээ, тоон сүлжээ гээд уншигчдын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулагдсанаараа онцлогтой юм.

 

 


 


Previous Next
Top