Масс Эженси групп хэвлэл мэдээллийн салбарын оны онцлох энтрепренерээр шалгарлаа

Масс Эженси групп хэвлэл мэдээллийн салбарын оны онцлох энтрепренерээр  шалгарлаа

МҮХАҮТ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж  буй шилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг  "ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолын ажиллагааг 18 дахь жилдээ зохион  байгууллаа. Уг ёслолын ажиллагааны гол зорилго нь бизнес эрхлэгчдийнхээ тухайн оны  ажлын ололт амжилтыг дүгнэн, дэмжин урамшуулах, олон нийтийн хүртээл болгон  сурталчлахад оршдог бөгөөд тухайн оны онцлох аж ахуйн нэгжүүд, онцлох бизнес  эрхлэгчдийг Танхимын тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тодорхой шалгуур  үзүүлэлтүүдийн үндсэн дээр шалгаруулсан байна. 

Масс Эженси групп хэвлэл мэдээллийн салбарын оны онцлох энтрепренерээр  шалгарлаа

ETV телевизийн захирал Т.Ганзул:
Масс Эженси групп хэвлэл мэдээллийн салбарын оны онцлох энтрепренерээр шалгарлаа. 2014 онд ETV телевиз шилдэг телевиз байсан гэдэгт итгэлтэй байна. Манай салбарынхан үүнтэй маргахгүй байх. Учир нь дэлхийн хамгийн том контент болох Дэлхийн аварга  шалгаруулах тэмцээн, Жудо, чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Сочигийн олимп, Инчоны зуны наадмыг зөвхөн ETV телевиз шууд дамжуулсан. Энэ нь Монголын спорт сонирхогчдын дунд хамгийн үзүүштэй, сонирхолтой зүйлийг өгсөн болов уу гэж бодож байна. Энэ шагнал маань ч эдгээр контентуудад өгч байгаа шагнал  байх. Үүний цаана ETV телевизийн 68 уран бүтээлч байгаа. Эдгээр уран бүтээлчийг шагнаж байгаа шагнал гэж бодож байна. Мөн мэдээж тус контентуудыг хүлээж авсан үзэгчдийн минь шагнал юм. Мэдээж цааш цаашдаа энэхүү нэр хүндээ алдахгүйгээр илүү  их ажлуудыг хийх болно.

Previous Next
Top