Танилцуулга

1900-1950 МЭДЭЭЛЛИЙН ЛАВЛАХ


  Бид 2005 оноос Монгол улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт 1900-1950 мэдээллийн лавлах гэх хүчирхэг бизнес болон брэндийг амжилттай бүтээн байгуулан ажиллаж байна.

Байгуулагдсан цагаасаа хойш богино хугацаанд өсөн дэвжиж Монгол улсын Мэдээлэл харилцаа холбооны салбарт өөрийн гэсэн байр суурь, ололт амжилтыг бататгаж чадсан үндэсний тэргүүлэгч мэдээллийн лавлах болсон.

"1900-1950” мэдээллийн лавлах нь 4 ээлжийн 200 гаруй мэдээллийн ажилтнууд 24 цагийн туршид нийслэл болон орон нутагт бодит мэдээллийг өргөн цар хүрээтэйгээр түгээж байдаг. Үүрэн телефоны бүх сүлжээ болон суурин утсаар монгол улс төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс 1900-1950 дугаарт холбогдон хүссэн мэдээллээ богино хугацаанд авах боломжтой.

 

 

Эрхэм зорилго

Бид бодит мэдээллийн цогц үйлчилгээг дэвшилтэт техник технологийн шийдлээр мэргэшсэн боловсон хүчний ур чадвартай хослуулан богино хугацаанд хүргэдэг, хэрэглэгчээ дээдэлсэн, олон улсад өрсөлдөхүйц лавлах үйлчилгээний төв болно.

 

 

Бодлого чиглэл

1900-1950 мэдээллийн лавлах нь өөрийн байгууллагын соёлмөн өөрийн брэндийн шинж чанарыг улам бэхжүүлж нийт хэрэглэгчдийнхээ хэрэгцээг хангах гэсэн нэг эрхэм зорилго бүхий нэг багийг бүтээхийн тулд ихээхэн хүч хөдөлмөр зарцуулах болно. Үүний үр дүнд хэрэгчлэгч үйлчлүүлэгчдийнхээ тасралтгүй өсөн нэмэгдэх хэрэгцээ шаардлагад нийцэж, бусдаас илүү шилдэг үйлчилгээ, тусламжийг үзүүлэх болно.

Манай байгууллагын өсөн дэвжилтийн гол цөм нь бидний хэрэглэгчид байсаар байх бөгөөд бид үргэлж сонирхол татам бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг нэвтрүүлж, Монгол улс даяар ард иргэд, байгууллага, аж ахуй нэгжүүдийг үнэн бодит мэдээллээр хангахад гол бодлогоо чиглүүлэх болно.

 


Бидний үйлчилгээ

1. Албан байгууллагын утас хаяг байршлын мэдээлэл

2. Зарын төвлөрсөн лавлагаа

3. Бичиг баримтын лавлагаа

4. Цаг үе, үзвэр үйлчилгээний мэдээллүүд

5. Өдөр тутмын хэрэгцээт мэдээлэл

6. Хүргэлт үйлчилгээний нэгдсэн төв

7. Бүх төрлийн ханшийн мэдээлэл

8. Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв

9. Тээврийн хэрэгслийн мэдээлэл

10. Танин мэдэхүйн мэдээ мэдээлэл, зөвлөгөө зөвлөмж

 


Бидний амжилт

• 2005 онд Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс "Хэрэглэгчдэд итгэмжлэгдсэн шилдгийн шилдэг хамт олон”

• 2006 Оны шилдэг аж ахуйн нэгж

• 2007 онд "Мэдээлэл харилцаа холбоо технологийн салбарын ололт амжилтыг дэлгэн үзүүлдэг "ICT EXPO үзэсгэлэнгээс "Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн үйлчилгээний эзэн”

• 2007 онд Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны "Хүндэт өргөмжлөл”

• 2009 онд Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс "Хэрэглэгчдэд итгэмжлэгдсэн шилдгийн шилдэг хамт олон”

• 2010 онд "Мэдээлэл харилцаа холбоо технологийн салбарын ололт амжилтыг дэлгэн үзүүлдэг "ICT EXPO үзэсгэлэнгээс "Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн үйлчилгээний эзэн”

• Like IT awards-2011-с "Шилдэг лавлах үйлчилгээ”

• 2011 онд "Мэдээлэл харилцаа холбоо технологийн салбарын ололт амжилтыг дэлгэн үзүүлдэг "ICT EXPO үзэсгэлэнгээс "Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн үйлчилгээний эзэн”

• Хөдөлмөрийн манлайлагч байгууллага-Ажил хэрэгч хамт олон

• Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан МҮХАҮТ болон Оюуны өмчийн газраас зохион байгуулдаг "Үндэсний шилдэг брэнд 2011" шалгаруулалтаас "Үндэсний шилдэг брэнд үйлчилгээ”

-"Best Of Mongolia-2012" олон нийтийн санал асуулгаар "Оны Шилдэг Лавлах үйлчилгээ" шагнал

-"Гранд экспо-2012" үндэсний бизнес фестивалиас "Үйлчилгээний шилдэг салбар" гран при шагнал.

2013 онд "Мэдээлэл харилцаа холбоо технологийн салбарын ололт амжилтыг дэлгэн үзүүлдэг "ICT EXPO үзэсгэлэнгээс"Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн үйлчилгээний эзэн”

"Гранд экспо-2014” үндэсний бизнес фестивалиас "Үйлчилгээний шилдэг салбар" гран при шагнал.

 


 

БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 


Previous Next
Top