Info TV
       "БЕСТ ИНФО МЕДИА" компаниас эрхлэн гаргадаг үндэсний шилдэг "ИНФО ТВ” сэтгүүл 2009 оны 01-р сараас эхлэн долоо хоног тутам тасралтгүй хэвлэгдэн уншигч түмний гар дээр очиж байна. Монголын сэтгүүлийн зах зээлд уншигч захиалагчийн тоо, нийт хүртээмжээрээ тэргүүлж байгаа "ИНФО ТВ” сэтгүүл нь хэрэгцээт мэдээллийг цогц байдлаар багцлан хүргэж, хэвлэл мэдээллийн бие даасан хүчирхэг хэрэгсэл болж чаджээ.


 

 

      "ИНФО ТВ” сэтгүүл нь Монголын телевизүүдийн 7 хоногийн хөтөлбөрийг гаргахын зэрэгцээ цаг үеийн мэдээ мэдээлэл, амралт чөлөөт цаг, танин мэдэхүйд зориулсан нийтлэл, эрүүл мэнд, гоо сайхан, ахуйн болон сэтгэлзүйн зөвлөгөө, мэдлэг оюунаа сорих үгийн сүлжээ, тоон сүлжээ гээд уншигчдын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулагдсанаараа онцлогтой юм.

 

 


 

Хэвлэлтийн тоо
        "ИНФО ТВ” сэтгүүл нь хэвлэлийн чанар, өнгө үзэмж, нэг удаагийн хэвлэлийн тоо ширхэг, борлуулалтаараа Монголын сэтгүүлийн зах зээлд дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 7 хоногт нийт 30.000-40.000, сард 100.000 гаруй хувиар зах зээл дээр борлогддог хамгийн олон уншигч, захиалагчтай жишиг сэтгүүл болж чадсан юм. Мөн дөрвөн жилийн турш шуудан захиалгын тоогоор сэтгүүлийн зах зээлийг тэргүүлж байгаа билээ.
Бидний амжилт

• "Монголын хэвлэлийн хүрээлэн” – гийн 2009, 2010, 2011, 2012 оны судалгаагаар тус сэтгүүл Монголын хамгийн олон уншигчтай 30 сэтгүүлийг тэргүүлж, хамгийн хүртээмжтэй шилдэг сэтгүүлээр шалгарсан.


• "Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн” – гээс зохион байгуулсан "Grand Eхро 2009”, "Гранд Экспо-2012” бизнес фестивалиас "Үндэсний шилдэг сэтгүүл” – ээр шалгарсан.


• Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн судалгаагаар сэтгүүлийн зах зээлийн 75 хувийг долоо хоног тутмын сэтгүүлүүд эзэлдэг. Эдгээр долоо хоног тутмын сэтгүүлүүдээс "ИНФО ТВ” сэтгүүл нь сүүлийн 4 жил дарааллан уншигчдынхаа тоогоор тэргүүлж сард 500,000 /давхардсан тоогоор/орчим уншигчдад хүрч байна.


• "Монголын радио телевизийн академи”-аас санаачлан "Монголын сэтгүүлчдийн эвлэл”, "Мэдээллийн сайтуудын Ассосиаци” хамтран жил бүр зохион байгуулдаг "БОЛОР ҮЗЭГ” хэвлэл мэдээллийн шилдэг бүтээл шалгаруулах наадамд сэтгүүлийн нэрийн хуудас болсон "УХААРАХУЙ” булангийн сургамжит өгүүллэгүүдээрээ "Шилдэг нийтлэл”-ийн шагнал хүртээд байгаа билээ.


• Монголд үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойгоор мэргэжлийн уран чадвар, ёс зүй, бүтээл туурвилаараа сэтгүүлүүдийг манлайлсан тул "Монголын сэтгүүлчдийн эвлэл”-ээс "Монгол улсын 2013 оны Шилдэгсэтгүүл”-ээр тодруулж батламжлав.

 

 №  Давтамж Сэтгүүлийн нэр
Хувь
 1 7 хоног тутам
 Info TV
33.6%
 2  TV zone
 30.2%
 3  Hot News
 25.6%
 4  Үндэсний тойм
 7.3%
 5  Тв 7 хоног
 3.3%