Масс тиви ХХК

       Нийгэм эдийн засгийн МАСС ТВ Телевизнь 2013 оны 12-р сараас үйл ажиллагаагаа эхлэн мэдээлэлд тулгуурласан хөтөлбөр, тойм ярилцлага,мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэн, Монголын үзэгчдэд шинэ уур амьсгал бүрдүүлэх олон нийтээр хүлээн зөвшөөрөхүйц мэдээллийн шилдэг телевиз болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.


       Манай хөтөлбөр нийгмийн бүх давхаргыг хамарч мэдээллийн төрөлжсөн суваг болон шинэ бүтэц, хэлбэр шинэ өнгө төрх бий болгон, бүхий л төрлийн мэдээллийг явуулын станцаас болон студиэс шууд дамжуулан ажиллахаар зориод байна.


       Масс ТВ телевиз нь нийгэм, эдийн засгийн чиглэлээр нийтлэлийнхээ бодлогыг тодорхойлон ажилладаг. Тийм ч болохоор 2014 оны 9-р сараас эхлэн "Их Монгол ФМ – 99,7” радиотой хамтран "Ард түмний дуу хоолой” шууд нэвтрүүлгийг бэлгэн хүргэж, үзэгч болон сонсогч иргэдийнхээ дуу хоолой, үзэл бодлыг сонсох бусдад түгээх анхаарал татсан сэдэв хөндөн ярилцаж, нийгмийнхээ үүргийг биелүүлж байна. Тус нэвтрүүлэгт яригдсан санал санаачлага хүсэлтийг нэг бүрчлэн тэмдэглэн авч судлан түүний мөрөөр мэдээ сурвалжлага хийн хүргэж байгаа нь ихээхэн үр дүнтэй байгаа нь харагдаж байна.

       "Түүхийг өөрчилсөн номнууд” ярилцлага нэвтрүүлгийг 9 сараас эхэлж бэлтгэн Хүн төрөлхтний сэтгэлгээний хөгжилд хувь нэмэр оруулсан, түүхийг өөрчилсөн нөлөө бүхий номнуудыг уншигчдад танилцуулж, орчуулагч, шүүмжлэгчид, тухайн салбарын мэргэжилтэн, номыг эрхлэн хэвлүүлэгч, сэтгүүлчидтэй тухайн номын талаар мөн өөр бусад сэдвийн хүрээнд товч тодорхой ярилцлага бэлтгэж нийтэд түгээж байна.

Мөн MASS.MN сайтын үйл ажиллагаа, хөндсөн сэдэв, анхаарал татсан асуудлаар бичсэн нийтлэлийг олон нийтэд хүргэх зорилгоор "МАСС-тойм” нэвтрүүлэг 7 хоног болгоны Ням гарагт бэлтгэн хүргэж байна.